Хуучин ор, матрассаа солих 5 гол шалтгаан


1. Хүн амьдралынхаа нийт 1/3 хугацааг унтаж, нойрсож өнгөрөдөг бөгөөд ор, матрасс нь тухайн хүний хамгийн ойрын, тогтмол хэрэглэгдэх хэрэглээ болдог. Унтдаггүй хүн гэж байдаггүй, дунджаар хүний наслалтыг 80 гэж үзвэл бүхэл бүтэн 26.6 жилийг матрасс дээрээ өнгөрөөдөг байх нь.

2. Бактерийн эсрэг хамгаалалгүй олон жил хэрэглэгдэж буй хуучин матрасс дотор 10 гаруй сая олон төрлийн нян, бактер, тоосны хачиг амьдардаг бөгөөд астма, аллерги, амьсгалын замын зарим өвчлөл үүсгэдэг болохыг судлаачид тoгтоожээ. Хямд үнэтэй матрасс нь чанар муутай материалаар ихэвчлэн хийгддэг нь үүний гол шалтгаан юм.

3. Танд тохироогүй, нурууны өвөрмөц хэлбэртэй зохицдоггүй буруу матрассан дээр өдөр бүр унтах нь яваандаа таны нурууг өвддөг болгодог. Аливаа матрасс нь таны нуруу, тулгуур ясыг сайн тулж, зөв байрлалд байлгахын хажуугаар тав тухыг олон жилийн турш мэдрүүлэх ёстой. Ихэнх матрасснууд ийм байдаггүй ба энэ байдлаа 1-2 жилд алддаг.

4. Ор, матрасс гэдэг айл гэрийн хамгийн чухал тавилгад тооцогддог. Бусад тавилгуудтай харьцуулахад өдөр бүр дунджаар 7-9 цаг тогтмол хэрэглэгддэг, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой болохын хувьд шинэ ор матрассны худалдан авалт нь шинэ машины худалдан авалт мэт чухал.

5. Sealy нь зөвхөн хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилт болгон ажилладаг ба шилдэг технологи, харьцуулашгүй чанартай материалууд, үйлдвэрлэлийн стандарт, худалдан авагчдын сэтгэл хангалуун байдал нь Sealy-г 135 жилийн түүхэнд хамгийн таашаагдсан брэнд болгон баталгаажүүлсан билээ.

Сүүлийн мэдээнүүд