Sealy брэнд 'Америкийн өдрүүд-2017' үзэсгэлэнд оролцлоо

УЛААНБААТАР ХОТ - Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол) болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам (ЭСЯ) хамтран зохион байгуулдаг “Америкийн өдрүүд” үзэсгэлэн дөрөв дэх жилдээ Мишээл Экспод Монгол Улсад байгаа Америкийн 100 гаруй брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан 90 гаруй байгууллагын оролцоотойгоор амжилттай болж өндөрлөлөө.

Sealy брэндийн хувьд энэхүү үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байгаа ба хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд болон дагалдах хэрэглэлүүдээ танилцуулж хэрэглэгчдэд мэдээлэл хүргэсэн юм.


Энэхүү хоѐр өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготойгоор зохион байгуулагддаг.

Сүүлийн мэдээнүүд