Жирэмсний үед хэрхэн зөв унтаж нойрсох вэ?

2017/11/09

 

 

SEALY ЗӨВЛӨЖ БАЙНА: Ихэнх эмэгтэйчүүдэд жирэмслэлт бол амьдралын хамгийн их баяр жаргалтай үе байдаг. Гэвч үүний хажуугаар шөнө дунд сэрэх гэх мэт нойргүйлдын асуудлууд байнга тулгарах нь элбэг. АНУ-ын мэргэжилнтүүдийн судалгаагаар, жирэмсэн эмэгтэйчүүдийн 78% нь энгийн үеийнх шигээ чанартай унтаж чадахгүй байгааг тогтоожээ. Мөн эмэгтэйчүүд жирэмслэлтийн үед илүү ядрах нь амархан байдаг байна.

 

Яагаад жирэмсэн эмэгтэйчүүд сайн унтаж чадахгүй байна вэ?

 

Жирэмсэн эмэгтэйчүүдийн нойрны асуудлын гол шалтгаануудын нэг бол тэдний гормоны буюу дааврын өөрчлөлтүүд юм. Жишээ нь өдрийн цагаар маш их нойр хүрэх нь прогесторон даавар ихсэсны нөлөө ба жирэмслэлтийн эхний 3 сард илүү ажиглагддаг. Мөн дааврын өөрчлөлтүүд нь булчингийн эсүүдэд нөлөөлж хурхирах, илүүдэл жинтэй эмэгтэйчүүдэд нойрсох үеийн амьсгал тасалдах хам шинж үүсэх магадлалыг ихэсгэх, түүнчлэн шөнө дунд олон удаа шээс хүрэх зэрэг нөлөөллүүд үүсгэдэг нь энгийн үеийнх шигээ сайхан унтаж амарч чадахгүйд хүргэдэг. Дотор муухайрах зэрэг бусад жирэмслэлтийн үеийн тавгүй байдлууд болон сэтгэлийн хөдөлгөөн, ажил амьдралтай холбоотой сэтгэл зовинол зэрэг нь хамгалттай нойронд нөлөөлдөг. Эдгээр нь анх удаа ээж болж буй эмэгтэйчүүдэд илүү их мэдэгдэнэ. Харин хүүхдээ төрсний дараа бол ээжүүд бүтэн нойртой хонох нь ховор үзэгдэл болж хувирах нь тодорхой.

 

 

Жирэмслэлтийн үед ажиглагдаж болох нойронд нөлөөтэй эмгэгүүд:

 

Restless Legs Syndrome

Нийт 600 жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар тэдний 26 гаруй хувьд нь энэхүү хөл хэсгээр таагүй байдал үүсгэж хөдөлгөхөөр гайгүй болдог эмгэг илэрсэн ба энэ нь шөнийн цагаар идэвхждэг байна.

 

Gastroesophageal Reflux Disease (GERD)

Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 30-50% нь ходоод улаан хоолойны сөргөө өвчин буюу цээж хорсох асуудалтай байдгийг тогтоожээ.

 

Sleep Apnea

Жирэмсэн эмэгтэйчүүдэд энэхүү нойрсох үеийн амьсгал тасалдах хам шинж илрэх магадлал өндөр байдаг байна. Энэхүү эмгэг нь унтаж байх үед хүний амьсгал тасалдах шинж тэмдэг ажиглагддаг ба жирэмжлэлтийн үеийн сөрөг нөлөөлүүд үзүүлэх магадлалтай. Өдөр бүр 6-аас цөөн цаг унтдаг эмэгтэйчүүдийн төрөлт удаан, мөн дутуу төрөх магадлал 4.5 дахин их байдгийг судалгаагаар тогтоожээ.

 

 

Жирэмслэлтийн үед зөв нойрсох зөвлөмж:

  • Гурав дахь 3-сарын үед зүүн талаараа унтах нь таны үтрээ, бөөр, урагт очих цусны эргэлтийг сайжруулдаг ба нуруугаараа дээшээ харж удаан хэвтэхгүй байхыг зөвлөж байна.

  • Та доошоо харж унтаж дуртай бол жирэмсэлсний энхий сар дотор тийм байрлалаар унтаж болох ба нэг сараас дээш болсон тохиолдолд доошоо харж унтаж болохгүйг анхаараарай.

  • Өдрийн цагаар шингэн зүйл сайн уух нь чухал ба орой багасгах хэрэгтэй.

  • Халуун ногоотой, хүчиллэг, шарсан хуурсан хүнс ихээр хэрэглэх нь цээж хорсгодог учраас татгалзах хэрэгтэй ба унтах үед цээж хорссон тохиолдолд бага зэрэг өндөрдүү дэр дэрлэн унтахад тохиромжтой.

  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийж цусны эргэлтээ нэмэгдүүлэх орой сайхан нойрсоход ач тустай.

  • Жирэмслэлтийн үед зориулсан тусгай дэр болон хэт хатуу эсвэл хэт зөөлөн биш матрасс хэрэглэх хэрэгтэй.

  • Хааяаа богино хугацаагаар унтах буюу зүйрмэглэх нь тустай байдаг.

  • Жирэмслэлтийн үед өөрийгөө тайвшруулах, зөв амьсгалах, бясалгал гэх мэт аргуудаас суралцаж хэрэгжүүлэх нь тайван нойрсоход их нөлөөтэй.

 

#SealyСайханНойрсохХувьсгал

 

 

 

Please reload

Сүүлийн мэдээнүүд
Please reload

Онцлох бүтээгдэхүүнүүд

Sealy® PREMIUM-28cm Medium Firm

5.495.000₮Price

Sealy® PERFORMANCE-27cm Medium Plush

3.495.000₮Price

Night Care Матрассны Хамгаалалт Углаа

269.000₮Price

Night Care Cotton Comfort дэр

89.000₮Price

Sealy Gallery Ulaanbaatar Showroom

Тансаг & энгийн ангилалын ор, матрасс дагалдах хэрэглэлийн шоурүүм

Зайсан Скуэр Төв, 3-р давхарт | Утас: 7711-1190

Sealy Sleep Studio Ulaanbaatar Showroom

Сайн чанарын ор, матрасс, дагалдах хэрэглэлийн шоурүүм

Хүннү Молл, 2-р давхарт | Утас: 7711-1290

Mongolia Sales Office

Хан-Уул цамхаг-901A, Чингисийн Өргөн Чөлөө, Хан-Уул дүүрэг, 3-р хороо

Email: sealy@pjbros.mn | Утас: 7711-1390

Бидэнтэй нэгдээрэй:

  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Instagram Social Icon

ХЭРЭГЛЭГЧИЙН ЛАВЛАХ:      7711-1190

        (10:00-19:00)           

8867-0404

The Sealy brand and Sealy, Sealy Posturepedic logos are registered trademarks of Tempur Sealy International, Inc., USA.  ©2019 All rights reserved. PJ Bros LLC, trading as Sealy Mongolia, the authorized distributor of Sealy brand in Mongolia.