Хэтэрхий хатуу тэгш гадаргуун дээр унтах нь сайн гэдэг ойлголт нурууны өвчтэй болох магадлалыг ихэсг



SEALY ЗӨВЛӨЖ БАЙНА: Удаан хугацааны суугаа ажил, хөдөлгөөний дутагдал, осол гэмтэл, хүнд хүчир ажил эрхлэх зэрэг амьдралын буруу хэв маягтай өдрийн ихэнх хугацааг өнгөрөөж үдэш нь багана нуруу, ядарсан булчингуудаа сайн амрааж унтаж нойрсож чадахгүй байх нь Монголчуудын дунд нуруу нугасны өвчлөлийг эрс ихэсгэж, улам залуужуулсаар байна. Нуруу нугасны өвчин нь эхэндээ хүзүү, нуруугаар чилж өвдөх зэргээр зовиур илрэн тоохгүй орхисноос болж аажмаар хүндрэн нэг мэдэхэд хүнд шатандаа орж нуруу нугас мэдрэлийн өвчтэй болох мэс засалд орох өндөр эрсдэлтэй байдаг.


Харвардын их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн профессор Жэфри Катц болон бусад мэргэжилтнүүдийн судалгаанаар амьдралын буруу хэв маягаас гадна өөрт тохироогүй чанар муутай болон хэт хатуу эсвэл хэт зөөлөн ор матрассан дээр өдөр бүр унтах нь нуруу нугас, мэдрэлийн өвчтэй болох магадлалыг маш их нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байдаг.


Та өөрийн биеийн галбир, жин, нуруу нугасны өвөрмөц хэлбэртэй зохицоогүй матрассан дээр өдөр бүр унтдаг бол хамгийн чухал эрүүл мэндэд нөлөөтэй сонголтоо буруу хийжээ гэж үзэж болно. Шөнийн турш олон удаа хөрвөөх, нойр хулжих, өглөө босоход нуруу хүзүүгээр хөшиж өвдөх зэрэг шинж тэмдэгүүд нь унтаж буй ор матрасс тань танд таарахгүй байна гэдгийг илтгэж байгаа учраас нэн яаралтай солих шаардлагатайг нуруу нугасны эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Зүйрлэвэл та өөрт таарахгүй гутал өмсөөд өдөр бүр холгоод байга гэсэнтэй адил юм. Хүн амьдралынхаа бүхэл бүтэн гурав хуваасны нэг хугацааг орон дээрээ унтаж эсвэл хэвтэж өнгөрөөдөг. Энэ нь дунджаар хүний наслалтыг 80 гэж авч үзвэл 26 гаруй жилийн хугацаа юм. Унтдаггүй хүн гэж байдаггүй. Хүн өдөр бүр 6-9 цагийг унтаж өнгөрөөдөг нь ор, матрассыг айл гэрт тогтмол, олон давтамжтай ашиглагддаг, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой хамгийн чухал тавилга болгодог.


Хүмүүс нэгэнт авсан ор матрассаа 7-10 жилдээ сольдоггүй учраас нуруу нугасны мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар шинэ матрасс худалдан авахдаа өөрийн биеэр очиж олон ялгаатай төрлүүд дээр хамгийн багадаа 2-3 минут хэвтэж үзэн нуруунд үзүүлж буй нөлөө, материалын чанар, болон бусад олон давуу талуудыг бодолцон сонголтоо хийх нь таны эрүүл мэнддээ хийж буй том хөрөнгө оруулалт гэж хэлдэг. Аливаа матрассыг гаднаас нь харахад бүгд ойролцоо харагддаг боловч үйлдвэрлэсэн орчин, ашигласан материалын гарал үүсэл, чанар, технологи, бие эрүүл мэндэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөгөөрөө маш ялгаатай.



Та матрассанд маш бага мөнгө зарцуулахаар шийдсэн бол эдгээр чанарын шаардлага хангаагүй хямд үнэтэй матрассны бүрдүүлэгч хэсгүүд болох пүршнүүд, зөөлөвч давхаргууд нь хэдхэн сар эсвэл жилийн хугацаанд суулт өгч шалчийдаг ба үүн дээр байнга унтах нь багана нурууны тогтолцоог бүхэлд нь буруу байрлалд өдөр бүр 6-9 цаг барьж шөнийн турш булчинг чангалснаар нуруу нугасны ямар нэгэн өвчтэй болох магадлалыг эрс нэмэгдүүлдэг. Мөн эдгээр хямд бүтээгдэхүүнүүд нь чанар муутай зөөлөвч давхаргуудыг ашигладаг учраас доороос чийг татах, халуун оргих, элдэв үнэр гарах, нян бактер тоосны хачиг үржих нөхцлийг бүрдүүлж харшил, арьсны тууралт, амьсгалын замын зарим өвчин үүсгэх шалтгаан болдог байна.



Хатуу тэгш гадаргуун дээр унтах нь сайн гэдэг ойлголт зөв үү?

Хүний биеийн чухал хэсгүүдийн нэг багана нурууны тогтолцоо нь нугас, мэдрэлийн систем, диск, зөөлөвч эд, булчингууд зэргийг нэгтгэсэн том бүтэц ба өөрийн төрөлх хэлбэр нь шугам шиг тэгш биш 3 төрлийн өвөрмөц тахийлттай байдаг. Энэхүү өвөрмөц хэлбэрийг хадгалан үдэш бүр нуруугаа зөв байрлалд амраан унтаж нойрсох нь нурууны өвчнөөс сэргийлэх хамгийн эхний зуршил гэж хэлж болно.


Монголчуудын уламжлалт ярианд хатуу тэгш гадаргуу, газар унтах нь сайн гэсэн ойлголт байдаг. Энэ нь төдийлөн сайн зүйл биш ба багана нурууны өвөрмөц хэлбэрийг шөнөжин буруу байрлалд байлгаж булчингуудыг биеийн даралтаар нухаж тав тухтай амрах цаашлаад нурууны гажиг, эмгэгтэй болгох эрсдэлтэй.


Тэгэхээр ямар ор матрассан дээр унтах нь нуруунд сайн байдаг вэ?

Зах зээлд худалдаалагдаж буй матрасснууд нь брэнд, төрөл, үнэ ханшаараа ялгаатай боловч бүгд л нуруунд маш сайн, нян бактер үржүүлдэггүй гэх мэт сурталчилгаа, маркетингийг хийж байдаг. Харин урт хугацаанд хэрэглэхэд аль нь үнэндээ эрүүл мэндэд, ялангуяа нуруу нугасанд сөрөг нөлөөгүй сайн бэ гэдгийг судлаж байж авах хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хэвтээд үзэхэд хэт хатуу эсвэл хэт зөөлөн биш мэдрэмж төрүүлдэг матрасс нуруунд сайн гэж үздэг ба мөн олон жилийн эдэлгээний туршид матрассны чухал бүрдүүлэгч хэсгүүд болох пүршнүүд болон зөөлөвч давхаргууд нь хонхойж шалчийж суулт өгөхгүй байх ёстой. Та санхүүгээ бодоод эсвэл брэнд хувцас хэрэглэл авахад зарцуулах гээд ор матрасс авах төсвөө багасгаж байгаа бол ахиад нэг бодоод үзээрэй. Матрасс гэдэг бол өдөр бүр өмсдөг хувцас мэт учраас хямд үнэтэй матрасс нь дээд зэргийн чанартай матрасснаас харахад ойролцоо байсан ч бүрдүүлэгч материалууд нь ихэвчлэн хямд чанаргүй байдаг нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болно. Тэгэхээр ор матрассаа сонгохдоо ямар брэнд вэ, бүрдүүлэгч материалууд нь чанартай юу, баталгаа өгч байна уу, үнэ цэнэ нь үнэ ханшнаасаа илүү юу гэдгийг бодолцон үзэж сонголтоо хийхийг зөвлөж байна.


Дэлхийд хамгийн таашаагдсан нуруу нугасны эрүүл мэндэд зориулсан матрассны брэнд

Sealy® нь дэлхий даяар нуруу, нугасны эрүүл мэндэд хамгийн сайнаараа алдартай ор-матрассны брэнд билээ. 1949 оноос эхэлсэн АНУ-ын тэргүүлэх нуруу, нугасны мэс заслын эмч, мэргэжилтнүүдийн судалгаанд үндэслэн хийгддэг бөгөөд олон жилийн эдэлгээний хугацаанд хүний нуруу, тулгуур ясыг хамгийн зөв байрлалд үдэш бүр тав тухтай амраах болон ядарсан булчингуудыг сэргээх ач холбогдолтой. Бусад энгийн матрасснуудтай харьцуулахад Sealy® нь эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөнүүдээс гадна бүтээгдэхүүний бүх бүрдүүлэгч хэсгүүд, материалууд нь хамгийн дээд зэргийн чанартай, эдэлгээний явцад амархан муудаж хонхойж шалчийх, үнэр гарах, чийг татах, доороос хайрах эсвэл хэт халах зэрэг асуудлууд гардаггүй, бөгөөд 10 жилийн турш таныг болон таны гэр бүлийнхнийг тав тухтай амраахаар зохион бүтээгддэг.


Sealy® брэндийн матрассны коллекцыг эндээс харна уу.



#SealyСайханНойрсохХувьсгал




Сүүлийн мэдээнүүд