Дэлхий даяар 100 сая гаруй гэр бүлийн сонголт Sealy брэнд Монголын хэрэглэгчдэд таашаагдсаар байна



Sealy нь дэлхийд салбарынхаа хамгийн таашаагдсан брэндэд тооцогддог ба 3 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ нэг Sealy эзэддээ хүргэгдэж байдаг. Манай брэнд нь бүтээгдэхүүний чанар, тав тух, удаан эдэлгээ, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө зэргээрээ зах зээл дээр байгаа бусад өрсөлдөгчдөөсөө байнга илүү байсаар ирсэн ба худалдан авагчдийн эерэг сэтэгдлүүд бидэнд маш их эрч хүч, урам зориг өгдөг билээ. Өнгөрсөн сард бид зарим худалдан авагчдынхаа гэрээр зочилж Sealy-н тухай болон шинэ ор нь ямар байгааг сонирхож сэтгэгдлийг нь сонссон юм. Биднийг халуун дотноор хүлээн авсан хэрэглэгчиддээ ахин баярласнаа илэрхийлье.

Г.Гантуяа: "Нөхөр бид хоёр матрассаа захиалж авсан. Үйлчилгээ бол маш сайн, найдвартай, зөвлөгөө сайн өгсөн. Миний хувьд тав тух, сэтгэл ханамж бүгд л 100% байгаа. Нурууг маш сайхан амрааж өгдөг. Би 3 хүүхэд гаргаад нуруу жаахан өвддөг байсан. Sealy дээр унтдаг болсноос хойш өвдөх нь гайгүй болоод өдөр бүр маш тухтай сайхан амарч байгаа. Хажуудах хүний хөдөлгөөн мэдэгддэггүй нь таалагддаг. Материал нь ч гэсэн хамгийн сайн тийм учраас Sealy-г сонгосон."


Л.Даш: "Хүн дунджаар хоногийн 1/3 хугацаанд унтаж амардаг гэдэг. Өөрөө өөртөө зориулж байгаа, баталгаажсан туршлага, чанар гэдэг маш чухал гэдэг утгаараа гэрийнхээ орнуудын матрассанд хамгийн их ач холбогдол өгсөн. Аваад сэтгэл ханамжтай байна. Тав тух бол янзтай. Өмнө нь би их хөрвөөж унтдаг байснаа анзаарсан. Харин одоо бол ямар нэгэн асуудал алга. Их таатай, тухтай сайхан амарч байгаа шүү. Эд хогшил, тавилга тэр дундаас ор гэдэг маш чухал анхаарах эд юм билээ гэж би ойлгодог. Учир нь хэрэглээ, хэрэгцээ талаас нь харвал хүн гэртээ амрах үедээ орондоо ямар цаг хугацаа өнгөрөөдөг вэ гэдгийг бодчиход хангалттай. Жишээ нь телевизор бол мэдээ, кино, шоу үзэх гэх мэт зарим үед бол хэрэглэхгүй байх үе ч байдаг. Хүн өөрийн бие мах бодидоо зориулж унтаж амрах ор дэр сонгохдоо эрүүл мэнд, тав тухтай байдлаа маш чухалчилж судлаж байж сонголтоо хийх хэрэгтэй байх. Миний сонголт тансаглал биш хэрэгцээ учир энэ нь өөртөө болон гэр бүлийн гишүүддээ зориулж хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт гэж боддог.Ер нь тэгээд нойр хоолондоо сайн байвал эрүүлийн шинж гэж үг байдаг, ор солисоноос хойш арай л их унтаад байна уу даа гэж бодоод байгаа хэхэ... Сайхан амраад сэрэхэд сэтгэл амгалан байхаас гадна эрч хүч, бүтээмж өснө шүү дээ. "Sealy" нь дэлхийн номер 1 брэндээр эрэмблэгдсэн, 5-7 одтой нэр алдартай буудлууд, Цагаан ордонд тавигддаг гэхээр чанарт нь эргэлзээ байгаагүй юм. Танайханы зөвлөгөө, үйлчилгээ бол их сайн ойлгомжтой байсан шүү. Би эхэндээ ямар нэг сонголтгүй, тодорхой хэмжээний төсөвт тааруулж ор авнаа гэж бодсон явж байсан.Тэгээд явсаар байгаад танай дээр очиж энэ ч зүгээр тэр нь ч зүгээр юм байна гэсээр сонголтоо хийсэн, таалагдсан. Та бүхэнд амжилт хүсье, бас баярлалаа."


Л.Тогосоо: "Өмнө нь хоёр ч өөр матрасс хэрэглэж үзсэн, доороос их нухдаг тав тухгүй байдаг байсан. Sealy бол харин их тав тухтай. Хуучин матрасснуудтай бол харьцуулашгүй давуу чанартай, хүүхдүүд дээр нь үсэрч байна тэгэхэд хонхойхгүй байна, хатуу мэдрэмж төрөхгүй байна. 10 жилийн баталгаа өгдөг нь таалагдсан. Энэ бүтээгдэхүүнийг ямар сайн чанартай вэ гэдгийг нь илтгэж байна гэж бодож байна."


Алтанчимэг: "Нойронд жаахан муу, тав тухтай юман дээр унтахгүй бол нойр сэрвэгнээд байдаг байсан. Тэгээд энэ гоё матрассыг хэрэглээд аягүй бөх, бие чилэхгүй, тав тухтай унтдаг болсон. Ер нь бол шал өөр л дөө. Дээрээс нь би харшилтай тэгээд энэ матрассны гол онцлог нь харшил үүсгэгч тоосны хачиг, нянгуудыг устгадаг гээд миний гол анхаарлыг татсан юм. Үнэхээр нээрээ унтаад үзэхэд, хуучин жирийн матрасс хэрэглэдэг үед шөнө унтахад хамар битүүрэх, олон дахин сэрдэг байсан бол одоо бараг л байхгүй болсон шүү. Тэгэхээр энэ матрасс үнэхээр сайн би зөв сонголт хийсэн, үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Дараа нь дахиад гоё өргөн, том хэмжээтэй матрасснаас нь сонгоно гэж бодож байгаа. Өөрөө дотроосоо харшил үүсгэгч бичил биетийг устгадаг гэдэг энэ матрассны бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс давуу чанар нь гэж үзэж байгаа. Үр дүн бол байна. Хамар битүүрдэг, шөнө их хөрвөөдөг бол байхгүй болсон. Сэрвэгнэж унтдаг хүн чинь хажууд унтаж байгаа хүн нь хөдлөхөөр хөдөлгөөнийг нь дагаад сэрчихдэг байхгүй юу одоо бол ерөөсөө тэгэхгүй байгаа. Хажууд хүн унтаж байна уу ерөөсөө мэдэгдэхгүй байгаа. Хэвтэхээр аягуу гоё биеийн хэлбэрээр хонхойгоод, бүх биеээрээ матрасстайгаа уусаж ороод нийлдэг учраас өглөө босоход гар хөл чилэх хэвтэр таараагүй юм шиг мэдрэмж ерөөсөө байдаггүй.Миний сонголт чинь хатуу ч биш зөөлөн ч биш гэдэг тийм тав тухтайг нь сонгосон нь яг зөв сонголт болсон. Би хэтэрхий зөөлөн болон хэтэрхий хатуу юман дээр унтаж чаддаггүй. Өмнө нь нуруу өвддөг байсан дээшээ хараад унтаад өглөө босоход нуруу өвдөж сэрдэг байсан.Одоо бол зүгээр байгаа. Танай үйлчилгээний хувьд 100% сэтгэл ханамжтай байгаа. Би бас энийг авахаасаа өмнө өөрийнхөө хэмжээнд нилээн судалгаа хийж байж авсан. Намайг бас хүмүүс матрассанд ийм их мөнгө зориуллаа гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Гэхдээ тэр бол чухал биш хамгийн гол нь матрасс гэдэг бол хүн амьдралынхаа 1/3 унтаж өнгөрүүлдэг учраас энэ сонголт бол маш зөв сонголт болсон. Өөрийнхөө эрч хүчээ нэмэх, хамгийн сайхан унтаж амрах юмандаа зөв хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байгаа. Хүмүүс бол жаахан буруу ойлголттой байдаг юм байна лээ, ганцхан матрассанд ийм их мөнгө зарцуулж яах юм гэсэн. Миний хувьд бол тийм биш манай гэр бүлийн цаашдын сонголт ч байх болно. Хүүхэддээ бас тусад нь гарахад нь бэлэглэнэ гэж бодож байна. Sealy бол миний амьдралын зайлшгүй чухал хэрэгцээ болж чадсан."


Цэцэгмаа: "Sealy брэндийг өмнө нь мэддэг байсан. Монголд албан ёсоор орж ирснийг нь сонсоод очиж авсан юм. Миний өмнөх ор биеийн хэлбэрээр их хонхойдог байсан учраас шөнө сэрэх, өглөө босоход нуруу, хүзүү хөшиж өвдөх гэх мэтээр нээх сайн амарч чаддаггүй байсан. Харин Sealy-н матрасс, дэрийг хэрэглэснээс хойш үнэхээр тааламжтай, шөнө сэрэхгүй амарч чадаж байгаа. Аргагүй өөр байдаг шүү."




#SealyСайханНойрсохХувьсгал




Сүүлийн мэдээнүүд
Онцлох бүтээгдэхүүнүүд
Sealy® PREMIUM-28cm Дундаж хатуувтар

Sealy® PREMIUM-28cm Дундаж хатуувтар

5.495.000₮Price
Sealy® PERFORMANCE-27cm Дундаж зөөлөвтөр

Sealy® PERFORMANCE-27cm Дундаж зөөлөвтөр

3.495.000₮Price
Night Care Матрассны Хамгаалалт Углаа

Night Care Матрассны Хамгаалалт Углаа

269.000₮Price
Night Care Cotton Comfort дэр

Night Care Cotton Comfort дэр

89.000₮Price

Sealy Gallery Ulaanbaatar Showroom

Тансаг & энгийн ангилалын ор, матрасс дагалдах хэрэглэлийн шоурүүм

Зайсан Скуэр Төв, 3-р давхарт | Утас: 7711-1190

Sealy Sleep Studio Ulaanbaatar Showroom

Сайн чанарын ор, матрасс, дагалдах хэрэглэлийн шоурүүм

Хүннү Молл, 2-р давхарт | Утас: 7711-1290

Mongolia Sales Office

Хан-Уул цамхаг-901A, Чингисийн Өргөн Чөлөө, Хан-Уул дүүрэг, 3-р хороо

Email: info@sealy.mn | Утас: 7711-1390

Бидэнтэй нэгдээрэй:

  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Instagram Social Icon

ХЭРЭГЛЭГЧИЙН ЛАВЛАХ:      7711-1190

        (10:00-19:00)           

8867-0404

The Sealy brand and Sealy, Sealy Posturepedic logos are registered trademarks of Tempur Sealy International, Inc., USA.  ©2020 All rights reserved. PJ Bros LLC, trading as Sealy Mongolia, the authorized distributor of Sealy brand in Mongolia.