Sealy брэнд 83.4 сая төгрөгийн үнэ бүхий 44 ширхэг матрасс хандивлав

2019/08/27

Sealy брэнд Монгол дахь салбарынхаа 5 жилийн ойг тохиолдуулан Sealy Mongolia–Пи Жэй Брос компанийн санаачлагаар Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн хүүхдийн эмнэлэгийн бүх орны хуучин матрасснуудыг сольж тусгай зориулалтын 83,4 сая төгрөгийн үнэ бүхий 44 ширхэг Sealy Childhood загварын матрасснуудыг хандивлалаа. Тус загварын матрасснууд нь нурууны эрүүл мэндийг дэмжих олон жилийн эдэлгээнд суулт өгдөггүй титанаар хийгдсэн пүршнүүдтэй ба нян бактер тоосны хачигны эсрэг тусгай патентлагдсан хамгаалалт бүхий өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.

 

Хандивийн ёслолын ажиллагаанд АӨСҮТ-ийн Захирал Ц.Уранчимэг, Sealy брэндийн Ази Номхон Далай, Австралийн бүс хариуцсан Захирал Simon Dyer, Sealy Mongolia-Пи Жэй Брос ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Л.Пэрэнлэйжамц болон тус эмнэлэгт үйлчлүүлэгчид, ажилтан албан хаагчид, бусад зочид төлөөлөгч нар оролцлоо. Тухайн нян бактер, тоосны хачигны эсрэг тусгай хамгаалалттай бүтээгдэхүүнүүд нь арьс өнгөний эмчилгээ үйлчилгээ авч байгаа олон мянган бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Sealy брэндийн удирдлагууд ёслолын үеэр илэрхийлж байсан юм.

Тэртээ 1881 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан Sealy брэнд нь дэлхийн ор-матрасс, дагалдах хэрэглэлийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч корпораци ба нурууны өвчинд хамгийн сайнаараа олон улсад танигдсан брэнд бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан Ордон–оос эхлээд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн Дубай дахь 7-одтой Burj Al-Arab Jumeirah болон Four Seasons, Ritz-Carlton, St.Regis, Grand Hyatt, Sheraton, Marina Bay Sands зэрэг 5-одтой зочид буудлууд болон талын Монгол айлын эрхэмсэг хэрэглээ болсоор байна. Дэлхийн хаа нэгтээ 3-секунд тутамд нэг Sealy ор-матрасс худалдан авагчиддаа хүргэгддэг.

 

1949 оноос эхэлсэн АНУ-ын тэргүүлэх нуруу-нугасны мэс заслын эмч, мэргэжилтнүүдийн тусгай судалгаанд үндэслэн хийгддэг 10 жилийн албан ёсны баталгаа бүхий титанаар хийсэн пүрштэй Sealy матрасснууд нь олон жилийн эдэлгээний хугацаанд аль ч талаараа унтсан хүний нуруу, тулгуур ясыг хамгийн зөв байрлалд үдшийн турш тав тухтай амрааж олон дахин хөрвөөхгүй бөх нойрсох болон ядарсан булчингуудыг сэргээж өглөө бүрийг эрч хүчээр дүүрэн угтахад тусална. Ор-матрассыг харьцангуй олон жил хэрэглэдэг, жил бүр эсвэл хэдэн жилдээ солиод байдаггүй учраас энэхүү өдөр бүрийн чухал хэрэглээ болсон ор-матрассаа сонгохдоо нэгэнт авч байгаа учраас хамгийн сайныг нь сонгох нь зүйтэй байдаг.

 

Монголчуудын хувьд эрүүл зөв унтаж нойрсох, сайн чанартай матрасс хэрэглэхийн ач холбогдлыг маш сайн анхаарч ойлгодог болсон нь ойрын жилүүдэд ихээхэн харагдаж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд Sealy брэндийн Монгол дахь хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байгаа ба харьцуулшгүй тав тух, удаан эдэлгээгээрээ танигдаж хэрэглэгчдэд хамгийн таашаагдсан ор-матрасс болж чадсан билээ.

 

 

 

Please reload

Сүүлийн мэдээнүүд
Please reload

Онцлох бүтээгдэхүүнүүд
Sealy® PREMIUM-28cm Дундаж хатуувтар

Sealy® PREMIUM-28cm Дундаж хатуувтар

5.495.000₮Price
Sealy® PERFORMANCE-27cm Дундаж зөөлөвтөр

Sealy® PERFORMANCE-27cm Дундаж зөөлөвтөр

3.495.000₮Price
Night Care Матрассны Хамгаалалт Углаа

Night Care Матрассны Хамгаалалт Углаа

269.000₮Price
Night Care Cotton Comfort дэр

Night Care Cotton Comfort дэр

89.000₮Price

Sealy Gallery Ulaanbaatar Showroom

Тансаг & энгийн ангилалын ор, матрасс дагалдах хэрэглэлийн шоурүүм

Зайсан Скуэр Төв, 3-р давхарт | Утас: 7711-1190

Sealy Sleep Studio Ulaanbaatar Showroom

Сайн чанарын ор, матрасс, дагалдах хэрэглэлийн шоурүүм

Хүннү Молл, 2-р давхарт | Утас: 7711-1290

Mongolia Sales Office

Хан-Уул цамхаг-901A, Чингисийн Өргөн Чөлөө, Хан-Уул дүүрэг, 3-р хороо

Email: info@sealy.mn | Утас: 7711-1390

Бидэнтэй нэгдээрэй:

  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Instagram Social Icon

ХЭРЭГЛЭГЧИЙН ЛАВЛАХ:      7711-1190

        (10:00-19:00)           

8867-0404

The Sealy brand and Sealy, Sealy Posturepedic logos are registered trademarks of Tempur Sealy International, Inc., USA.  ©2020 All rights reserved. PJ Bros LLC, trading as Sealy Mongolia, the authorized distributor of Sealy brand in Mongolia.