top of page

1881 оноос эхтэй АНУ-ын Sealy брэнд нь XX зууны дунд үеэс салбартаа дэлхийд тэргүүлэх байр суурь бүхий нэр хүндтэй брэнд болж чадсан ба өдгөө дэлхий даяар 90 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж 100 сая гаруй гэр бүлд үдэш бүрийн сайхан амралтыг хүргээд байна. Дэлхийн шилдэг нуруу нугасны эмч нартай хамтарсан тусгай судалгаанд тулгуурлан хийгддэг манай бүтээгдэхүүнүүд нь хүний нуруу, ядарсан булчингуудыг сэргээж дээд зэргээр сайхан амраадаг. Дэлхийн хаа нэгтээ 3 секунд тутамд нэг Sealy ор, матрасс эзэндээ хүргэгддэг билээ.

Дэлхийн ѳнцѳг булан бүрт 60 гаруй үйлдвэртэй Sealy брэнд нь ор, матрасс үйлдвэрлэлийн салбартаа судалгаа шинжилгээгээрээ тэргүүлэгч тѳдийгүй, хамгийн олон патент эзэмшдэг. Эрүүл мэндийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий судалгаа, шинжилгээ, бүтээгдэхүүн хѳгжүүлэлтийн лабораториудтай ба 1949 оны эхэн үеэс Dr. Robert Addison- оор ахлуулсан АНУ-н хамгийн шилдэг нурууны мэс заслын эмч мэргэжилтнүүдийн судалгаан дээр үндэслэн Sealy матрассыг шинэчлэн зохион бүтээж эхэлжээ. Ийнхүү Sealy-гийн мэргэжлийн эмч нарын зөвлөл байгуулагдан Sealy матрассын түүхт судалгааг амжилттай үргэлжлүүлсээр байна. Тус зөвлөл нь худалдан авагч нарын бие махбодь, галбирын эрүүл мэндийн судалгаанд анхаарч амар тайван, ая тухтай унтаж амрах нөхцөлийг улам сайжруулах тал дээр ажилладаг.

SEALY БРЭНДИЙН ТУХАЙ

bottom of page