Бид амьдралынхаа 1/3 хугацааг унтаж, нойрсож ѳнгѳрѳѳдѳг ба ѳдѳр бүр зѳв эрүүл унтаж амрах нь тухайн хүний амьдралын зѳв хэв маяг, эрүүл мэнд, сэтгэл санааны байдал, ажлын амжилттай салшгүй холбоотой.
Ор, матрасс гэдэг айл гэрийн хамгийн чухал тавилгад тооцогддог. Гэрийн бусад тавилгуудтай харьцуулахад ѳдѳр бүр дунджаар 7-9 цаг тогтмол хэрэглэгддэг билээ.
Олон жилийн буюу 7-10 жилийн тогтмол хэрэглээ болохын хувьд ѳѳрийн бие махбодийн онцлог, тулгуур болон нурууны ясны ѳвѳрмѳц хэлвэртэй зохицсон ор матрасс сонгох нь шинэ автомашин сонгохтой адил ач холбогдолтой байдаг.
Зах зээл дээр маш олон тѳрлийн, ѳѳр ѳѳр брэндийн ор, матрасснууд худалдаалагддаг. Эдгээр нь яг юугаараа хоорондоо ялгаатай байдаг вэ?
Ихэнх ор, матрасснууд гаднаасаа ижилхэн харагддаг боловч хүний бие, эрүүл мэндэд үзүүлэх нѳлѳѳ, дизайн, ашиглагдаж буй материалын бүтэц бүрэлдэхүүн, чанар, эдэлгээ даах чадварын хувьд маш их ялгаатай. Эдгээр үзүүлэлтүүд нь олон жилийн хэрэглээний явцад тус бүтээгдэхүүн ямар чанартайг харуулдаг. Хэтэрхий хямд үнэтэй матрасснууд нь үйлдвэрлэлийн зардлаа багасгах зорилгоор хямд, чанаргүй материалаар хийгддэг учраас хэрэглэгчийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сѳргѳѳр нѳлѳѳлж, нян бактер тоосны хачиг олноор үржин, эдэлгээ богинотой, айл гэрийн эдийн засгийн хувьд бодит хэмнэлт болж чаддаггүй. Тийм учраас чанартай ор, матрассны худалдан авалтыг ѳѳртѳѳ болон гэр бүлдээ хийж буй олон жилийн чухал хѳрѳнгѳ оруулалт гэж харах хэрэгтэй.
Сайн матрасс нь тулгуур яс болон
нурууны ѳвѳрмѳц хэлбэрийг хадгалах ёстой
Биднийг унтах гээд хэвтэхэд биеийн жин матрасс дээр тодорхой хэмжээний даралт үүсгэдэг.
(1) Хэрэв та хэт хатуу орон дээр унтдаг бол тухайн матрасс таны нурууны ѳвѳрмѳц хэлбэртэй зохицохгүйгээс шалтгаалан нуруу болон матрассны хооронд их зай үүсч нурууг чилээдэг.
(2) Харин таны матрасс хэт зѳѳлѳн бол тухайн матрасс нь таны нурууг зѳв байрлалд тулж ѳгѳхгvйгээр доошоо хэт шигдэж нуруунд үзүүлж буй тулгуурт байдал алдагдан нурууг буруу байрлалд байлгадаг. Ѳглѳѳ нуруу ѳвдѳж сэрэх нь ямар матрасс дээр унтаж байгаагаас шалтгаалдаг ба удаан хугацаанд буруу байрлалаар унтаад хэвшвэл нуруу нугасны эмгэгтэй болох магадлал хамгийн ѳндѳр байдгийг тэргүүлэх нуруу нугасны эмч нар анхааруулж байна.
Харин тухайн матрассны хатуу, зѳѳлѳн, эсвэл яг таарсан байдал нь тухайн хүний хувийн онцлог, хамгийн гол нь биеийн жингээс хамаардаг билээ. Жишээлбэл 50 кг жинтэй хүн болон 100 кг жинтэй хүнийг ижилхэн матрасс дээр хэвтүүлэхэд тухайн матрассны хатуу зѳѳлѳн байдал ялгаатай мэдрэгддэг.