top of page

"Sealy" брэнд хоёр дахь салбараа нээлээ


УЛААНБААТАР ХОТ - Дэлхийн матрасс үйлдвэрлэлийн зах зээлд бүтээгдэхүүний дээд зэргийн чанар, технологи, борлуулалтаараа тэргүүлэгч Sealy брэндийн хоёр дахь салбар дэлгүүр Монголд нээгдлээ. Tempur Sealy International болон Пи Жэй Брос компаниудын хамтын ажиллагааны хүрээнд Sealy брэнд нь Монголын зах зээлд дээд зэрэглэлийн гар аргаар хийгддэг тансаг загварууд, энгийн премиум загварууд, мѳн зочид буудлуудад зориулсан тусгай ангилал зэрэг гурван тѳрлийн 30 гаруй матрассны загваруудаа санал болгож байгаа юм байна. Хүннү Моллд болсон дэлгүүрийн нээлтийн ажиллагаанд Tempur Sealy International корпорацийн Азийн бүс хариуцсан гүйцэтгэх захирал Ben Fei, тус корпорацийн Ази Номхон далайн бүсийн бизнес хѳгжүүлэлтийн менежер Marco Gugliucciello, мѳн тус корпорацийн хойд Ази хариуцсан менежер Michael Sun, болон Пи Жэй Брос ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол дахь Sealy брэнд хариуцсан ерѳнхий менежер Л. Пэрэнлэйжамц, бусад хүндэт зочид худалдан авагчид оролцсон аж.

Нээлтийн ажиллагааны үеэр Sealy брэндийн зүгээс олон сюрпризүүдийг барьсан ба хѳгжѳѳнт тэмцээнд түрүүлсэн хүмүүсийг гарын бэлэгээр шагнаж, мѳн хамгийн супер азтан 1.5 сая тѳгрѳгийн үнэтэй Sealy Posturepedic матрасс хожжээ. 10 жилийн албан ёсны баталгаатай Sealy брэнд матрасснууд нь АНУ-ын шилдэг нуруу нугасны эмч нарын судалгаа шинжилгээтэй хослуулсны үр дүнд худалдан авагчдын хамгийн дээд зэргийн сонголт болж АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан Ордоноос эхлээд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн Дубай дахь Burj Al-Arab болон Four Seasons, Ritz-Carlton, Grand Hyatt, Marina Bay Sands зэрэг таван одтой зочид буудлууд түүний сүлжээ болон талын Монгол айлын эрхэмсэг хэрэглээ болсон билээ.

Бусад мэдээнүүд
Онцлох бүтээгдэхүүнүүд

No product

bottom of page