top of page

Ор-матрассаа сонгохдоо нарийлах нь яг хэмнэлт болж чаддаг уу?



Бид амьдралынхаа бүхэл бүтэн 1/3 хугацааг орон дээрээ унтаж эсвэл хэвтэж өнгөрөөдөг. Энэ нь дунджаар хүний наслалтыг 80 гэж авч үзвэл 26 гаруй жилийн хугацаа юм. Унтдаггүй хүн гэж байдаггүй. Хүн өдөр бүр 6-9 цагийг унтаж өнгөрөөдөг нь ор, матрассыг айл гэрт тогтмол, олон давтамжтай ашиглагддаг, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой хамгийн чухал тавилга болгодог. Гэвч Монголчуудын хувьд матрассандаа өгөх ач холбогдол бага, нүдэнд харагдах машин, гар утас, хувцас, гоёл чимэглэлдээ илүү мөнгө зарцуулан матрассаа хямд чанаргүйг нь сонгох нь элбэг тохиолддог нь үнэн билээ.

Аливаа матрассыг гаднаас нь харахад бүгд ойролцоо боловч хийгдсэн материалын чанар, технологи, бие эрүүл мэндэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөгөөрөө маш ялгаатай ба олон жилийн эдэлгээний туршид мэдэгддэг. Хямд үнэтэй матрассны бүрдүүлэгч хэсгүүд болох пүршнүүд, зөөлөвч давхаргууд нь хэдхэн сар эсвэл жилийн хугацаанд суулт өгч шалчийдаг ба үүн дээр байнга унтах нь багана нурууны тогтолцоог бүхэлд нь буруу байрлалд өдөр бүр 6-9 цаг барьж шөнийн турш булчинг чангалснаар нуруу нугасны ямар нэгэн өвчтэй болох магадлалыг эрс нэмэгдүүлдэг. Мөн чанар муутай зөөлөвч давхаргуудыг ашигладаг нь доороос чийг татах, халуун оргих, элдэв үнэр гарах, нян бактер тоосны хачиг үржих нөхцлийг бүрдүүлдэг нь харшил, арьсны тууралт, зарим амьсгалын замын өвчин үүсэх шалтгаан болдог байна.


Ингээд хямд үнэтэй матрассны танд үзүүлж болох 5 гол сөрөг нөлөөг уншина уу:

1. ӨГЛӨӨ БОСОХОД НУРУУГААР ЧИЛЖ ӨВДӨЖ БАЙНА УУ?

Ихэнх хямд үнэтэй матрасснууд нь хэдхэн сар, эсвэл жилийн дараа биеийн хэлбэрийн дагуу доошоо суулт өгөн хонхойж, жигд биш гадаргууг үүсгэдэг. Энэ нь таны нурууг өдөр бүр 6-8 цаг буруу байрлалд байлгаснаар өглөө бүр нуруу, хүзүүгээр хөшиж өвдөх, улмаар нуруу нугасны эмгэгтэй болох нөхцлийг бүрдүүлдэг билээ. Монголчуудын талаас илүү хувь нь хүзүү нурууны шохойжилт зэрэг ямар нэгэн нурууны ясны эмгэгтэй байна.






2. TA ШӨНИЙН ТУРШ ОЛОН УДАА ХӨРВӨӨДӨГ ҮҮ?

Хэрхэн сайн унтаж нойрсож байгаагаас таны ерөнхий эрүүл мэндийн байдлыг тодорхойлж болдог. Энэ нь ѳдрийн турш ядарсан булчингууд болон тулгуур ясыг амрааж, биеийн үхэжсэн эсийг нөхөн сэргээх, тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулахад тусалдаг. Гэхдээ та шөнийн турш хөрвөөгөөд сайн амарч чаддаггүй бол таны матрасс хамгийн буруутай юм.





3. ТАНЫ ХАРШИЛ ЗҮГЭЭР БОЛОХГҮЙ БАЙНА УУ?

Та одоогийн матрассаа хэдэн жил хэрэглэж байна вэ? Олон жил хэрэглэсэн матрассанд таны биеэс гуужсан арьсаар хооллодог 10 гаруй сая тоосны хачиг, нян бактер амьдардаг. Энэ нь байнга найтаалгах, нус гоожих, нүднээс нулимс гарах зэрэг хамрын харшлын нэгэн гол шалтгаан болно. Аливаа матрассыг чанар, эдэлгээнээс нь хамаараад 7-10 жил хэрэглэхийг зөвлөдөг ба нян бактерийн эсрэг хамгаалалттай матрасс авах нь маш чухал юм.





4. ТА ХАНГАЛТТАЙ ОЛОН ЦАГ УНТСАН Ч ӨДРИЙН ТУРШ ЭВШЭЭЛГЭЭД ЯДРААД БАЙНА УУ?

Хүн бүрийн биеийн хэлбэр, жин, амьдралын хэв маяг, ажлын ачаалал янз бүр байдаг. Үүнтэй адилхан таны бие, тулгуур ясны онцлогоос шалтгаалж матрасснууд олон төрөлтэй. Одоогийн матрасс тань танд хэт хатуудаж, эсвэл хэт зөөлдөх тохиолдолд та зөв амарч чаддаггүй. Энэ нь танд хангалттай унтсан ч сайн амарч чадаагүй юм шиг мэдрэмж төрүүлж, дараа өдрийн турш ядарсан байдалтай, ажлын үр бүтээмжгүй болгодог билээ.





5. ХЯМД СОНГОЛТ САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ БОЛЖ ЧАДДАГ БОЛОВ УУ?

Танд гутал эсвэл цүнх олон байдаг бол ор, матрасс бол нэг л хэрэгтэй. Хэрэглээний хувьд ямар нэгэн хувцастай харьцуулахад матрасс нь таны ѳдѳр бүр 8 цаг өмсдөг хувцас гэсэн үг юм. Үүнийг та 7-10 жилийн турш өдөр бүр тасралтгүй өмсөнө гэвэл үнэхээр сайн материалаар хийсэн чанартай байх ёстой биз? Хямд үнэтэй матрасснууд нь чанар муутай, аль болох хямд материалаар хийгддэг учраас таны эрүүл мэндэд өдөр бүр сөрөг нөлөөг үзүүлэхийн хажуугаар ахин солох шаардлага гарч санхүүгийн хувьд хэмнэлт болж чадахгүй.







Бусад мэдээнүүд
Онцлох бүтээгдэхүүнүүд

No product

bottom of page