top of page

Таны унтах дуртай байрлал таны талаар юуг хэлэх вэ?




Бид амьдралынхаа маш их хугацааг унтаж өнгөрөөдөг билээ. Унтдаггүй хүн байдаггүй. Харин хүний хэрхэн ямар байрлалаар ихэвчлэн унтах дуртайгаас нь шалтгаалан зан чанарыг нь тодорхойлж болдог гэнэ. Унтаж байхдаа хүн хөрвөөснөөр байрлалаа янз бүрээр өөрчилдөг ч хүн бүрт тухаа олсон, унтах дуртай 1-2 байрлал байдаг. Зан чанараас гадна аль талаараа яаж унтаж байгаа нь эрүүл мэндийн эерэг болон сөрөг нөлөөтэй байдгийг олон мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нар тодорхойлсон байдаг билээ.


YEARNER байрлал буюу хажуу талаараа хэвтэн гараа урдаа гарган унтдаг бол та сэтгэл татам хүн ба ихэвчлэн аливаа юманд нээлттэй байдаг. Гэвч хартай байх магадлал ихтэй. Шийдвэр гаргахдаа удаан мэт боловч гаргасан шийдвэртээ бат зогсож чаддаг. Баруун эсвэл зүүн талаараа аль нь дээр вэ гэвэл баруун талаараа унтах нь цээж хорсолтыг илүү их болгодог ба зүүн талаараа унтах нь илүү дээр мөн зүрхэнд тустай байдаг гэнэ.


SOLDIER байрлал буюу номхон зогсож буй цэрэг мэт хэвтэж буй энэ байрлалаар маш олон хүн унтдаг ба нуруугаараа хэвтэж тааз харан хэвтэх нь нуруу нугасны эрүүл мэндэд хамгийн сайн байрлал юм. Харин сул тал гэвэл энэхүү байрлалаар унтдаг хүн их хурхирдаг байх магадлалтай. Зан чанарын хувьд ихэвчлэн маш зохион байгуулалттай хашир хүн ба олон юм ярьдаггүй, юманд өндөр шаардлагатай, голомтгой байдаг.


FOETUS байрлал буюу эхийн хэвлийд буй ураг мэт биеээ хумиж хэвтдэг хүмүүс маш олон байдаг. Энэ байрлал нь нурууны эрүүл мэндийн хувьд тийм ч таатай байрлал биш ба нурууны ясны өвөрмөц хэлбэр алдагдан хотойж өглөө нуруу өвдөж сэрэх магадлалтай. Ихэвчлэн санаа зовомтгой, ичимхий, хаалттай хүмүүс байдаг.


FREEFALLER байрлал буюу чөлөөт уналт мэтээр гэдсээрээ хэвтэж гараа дэрээ тэвэрч унтдаг хүмүүс нь их мэдрэмтгий эмзэг хүмүүс байх магадлалтай ба маш сэрэмжтэй боловч эрсдлийг тооцоолон хүлээн авдаг, шүүмжлэлд дургүй хүмүүс. Энэ байрлал нь зарим хүмүүст тухтай, хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй боловч нурууг зөв байрлалд хадгалж чаддаггүйгээрээ сөрөг нөлөөтэй.


STARFISH байрлал буюу далайн од мэт хоёр гараа дэлгэн унтдаг бол та маш найзархаг, нөхөрсөг хүн бөгөөд хүнд туслахыг хичээдэг, өглөгч өгөөмөр зантай эргэн тойронд байгаа хүмүүсээ маш сайн сонсдог хүн юм. Энэ байрлал нь тийм ч нийтлэг биш байдаг ба харахад гараа дэлгэн тэврэх гэж байгаа мэт байдаг.



Тэгэхээр таны унтах дуртай, байнга унтдаг байрлал аль нь вэ?




Бусад мэдээнүүд
Онцлох бүтээгдэхүүнүүд

No product

bottom of page