top of page

Өмнөд Солонгос улсын шинэ Ерөнхийлөгч Sealy-г сонгожээ



СӨҮЛ ХОТ - 130 гаруй жилийн түүхтэй Sealy брэндийг дэлхий даяар 10 гаруй сая гэр бүл өдөр бүр хэрэглэж байна. Харин Sealy-н үнэнч хэрэглэгчдийн дунд дэлхийн улс төр, бизнес, урлаг, спортын шилдгүүд цѳѳнгүй байдаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан Ордонд Sealy брэнд ор, матрасснууд тавигддаг бол Олимпийн 8 алтан медалт Усэйн Болт зэрэг шилдэг тамирчид үдэш бүрийн тав тухтай амралтаа Sealy-д даатгадаг.


Sealy брэнд нь XX зууны сүүл үеэс Ази тивийн хэрэглэгчдэд таашаагдаж эхэлсэн бѳгѳѳд энгийн хэрэглэгчид төдийгүй олны танил эрхмүүдийн сонголт болсоор байна.


Өмнөд Солонгос улсын 19 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч 5-р сарын 9-нд болж, ноён Мүн Че Ин нийт сонгогчдын 41.1% саналыг авч илт давуугаар сонгогдсон билээ. Харин шинэ Ерөнхийлөгч 5-р сарын 13-нд 'Хөх Ордон'-д нүүн орсон бөгөөд Sealy брэндийн төлөөлөгчид бүхий хүргэлтийн баг түүний шинэ ор, матрассыг хүлээлгэн өгч байрлуулсан байна. Тэрээр шинэ гэртээ нүүн орохоосоо өмнө Сөүл хотын Lotte их дэлгүүрт байрлах Sealy брэндийн дэлгүүрээс туслахаараа дамжуулан худалдан авалт хийжээ. Шинэ Ерөнхийлөгч-д баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.


Хүн амьдралынхаа нийт 1/3 хугацааг унтаж, нойрсож өнгөрөдөг бөгөөд ор, матрасс нь тухайн хүний хамгийн ойрын, тогтмол хэрэглэгдэх урт хугацааны хэрэглээ болдог. Унтдаггүй хүн гэж байдаггүй, дунджаар хүний наслалтыг 80 гэж үзвэл бүхэл бүтэн 26.6 жилийг матрасс дээрээ өнгөрөөдөг билээ. Тийм ч учраас амжилттай яваа хүмүүс унтах нойрсох дээрээ маш өндөр ач холбогдол өгч хамгийн чанартай, нуруу нугасны эрүүл мэндэд тустай матрасс сонгодог. Ялангуяа бие махбодийн ачаалал ихтэй тамирчид болон оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс үдэш бүр бага боловч чанартай нойрсож авахын тулд Sealy брэндийг сонгосоор байна.



Sealy ор, матрасс нь дэлхийн тавилгын салбарт хамгийн их судалгаа шинжилгээнд тулгуурлан зохион бүтээгддэг эрүүл мэндийн ѳндѳр ач холбогдолтой бүтээгдэхүүн ба 1949 оноос хойш хийгдэж буй АНУ-ын шилдэг нуруу нугасны эмч нарын судалгаанд үндэслэгдэн олон жилийн явцад суулт ѳгдѳггүй титан пүрш, нян бактерын эсрэг хамгаалалттай зѳѳлѳвч давхаргууд гэх мэт хамгийн дээд зэргийн чанартай материалаар үйлдвэрлэгддэг. Sealy брэнд матрасснууд нь 10 жилийн албан ёсны баталгаатай хэрэглэгчддээ очдог ба он удаан жилийн эрүүл мэндэд тустай чанартай хэрэглээ болдог билээ.


Sealy брэндийн Монгол дахь салбар дэлгүүрүүд Зайсан Скуэр төвд болон Хүннү Шоппинг Молл-д байрлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-1190, 9447-2630 утсаар аваарай.




Бусад мэдээнүүд
Онцлох бүтээгдэхүүнүүд

No product

bottom of page