top of page

Өндөр зэрэглэлийн элит тамирчид хэрхэн унтаж нойрсдог вэ?



Хангалттай сайхан, зөв унтаж нойрсох нь хувь хүний бүтээмж, шинийг сурах, хөгжих болон бие, сэтгэл зүйг эрүүл саруул байлгахад асар чухал үүрэгтэйг эрдэмтэд онцолсоор иржээ.


Ялангуяа энэхүү сэдэв нь мэргэжлийн спортын салбарт нэн чухал анхаарал хандуулдаг сэдэв болсон ба хангалттай сайн, зөв нойр авч, бие сэтгэл зүйгээ сэргээж авах нь олимп, дэлхийн түвшний элит тамирчдын амжилтанд маш өндөр нөлөөтэйг судалгаагаар батлаад байна. Ачаалал өндөртэй бэлтгэл сургуулилтын хажуугаар богино хугацаагаар 20-40 минут дуг хийх, бэлтгэл дууссаны дараагаар үдэш бүр хангалттай чанартай нойр авч ядарсан булчингуудыг нөхөн сэргээх нь тамирчдыг илүү үр дүн гаргахад тусалдаг. Судалгаагаар жирийн хүмүүс ажлын өдрүүдэд дунджаар 6.8 цаг амралтын өдрүүдэд 7.4 цаг унтаж байгаа бол мэргэжлийн тамирчид тэрнээс илүү олон цаг унтдаг гэнэ. Мөн энэ нь тухайн тамирчны наснаас шалтгаалах ба өсвөрийн тамирчидийн хувьд бие махбодь нь харьцангуй илүү буюу 9-өөс дээш цаг унтахыг шаарддаг.


Унтах хугацаа болон чанар

Унтах хэрэгцээ нь тухайн тамирчны ямар спортод өрсөлддөг, нас, хүйснээс шалтгаалан ялгаатай байх ба эдгээр хүмүүсийн хувьд энгийн хүмүүсээс илүү олон цаг унтах шаардлагатай нь тодорхой юм. 2012 оны Лондонгийн олимпийн усанд сэлэлтийн аварга АНУ-ын тамирчин Jessica Hardy нэгэн ярилцлагандаа "Бид яг тэмцээний үеэр бол маш эрт босч маш оройтож унтдаг. Би бага цагийг ашиглан сайн амарч авахыг хичээдэг" гэсэн нь чанартай унтаж нойрсохын ач холбогдлыг онцолж буй юм. Хангалттай олон цаг унтсан ч чанар муутай унтаж босохдоо илүү ядарсан байдалтай сэрэх тохиолдол ч бидэнд байдаг. Энэ нь унтаж нойрсох орчноо хэрхэн бүрдүүлэхээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл хамгийн гол зүйл болох сайн чанартай ор-матрасс-дэр хэрэглэх, унтлагын өрөөний темпратурыг зохистой түвшинд барих, тогтмол унтдаг цагтай болох гэх мэтээр зохистой орчин бүрдүүлэх нь чухалд тооцогдож байна. 2015 онд АНУ-ын цанын холбоо тамирчиддаа зориулан тусгай унтлагын төвийг нээсэн ба тамирчид өглөөний дасгал сургуулилтын дараа энэхүү тусгай орчинд богино унтлага хийж ачаалалтай бэлтгэлийн дараагаар сэргэлт авдаг ба үүний дараагаар үдээс хойших бэлтгэлийн үр дүнд маш сайн нөлөө үзүүлж буйг тус шигшээ багийн дасгалжуулагч Matt Whitcomb дурьдсан байдаг. Энэ онд зохион байгуулагдаж буй PyeongChang 2018 өвлийн олимпод тус багийн тамирчид маш амжилттай оролцсон байна.




Элит тамирчид өдөрт хэр их нойр авдаг вэ?

Илүү дэлгэрэнгүйгээр авч үзвэл олимпийн шилдэг 26 тамирчдыг ижил насны спортын бус хүмүүстэй харьцуулсан туршилт, судалгаагаар тамирчид дунджаар 8:36 ± 0:53 цагийг унтаж байсан ба өдрийн богино унтлага чухал үүрэгтэй байсан гэнэ. Харин энгийн групп 8:07 ± 0:20 цаг унтаж байсан ба тамирчид илүү олон цагийг унтаж өнгөрөөж буй боловч нойр хүрэх хугацаа нь илүү урт байсан байна.


Олимпийн хошой аварга АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Michael Phelps өөрийн амжилтын нууцыг шаргуу дасгал сургуулилт үүнтэй нэн тэнцүү хангалттай, зөв унтаж нойрсох гэж үздэг ба зодог тайлахаасаа өмнө долоо хоног бүр өдөрт 3-5 цагийг усан санд бэлтгэлээ хийхийн хажуугаар үдээс хойш 2-3 цаг заавал, үдэш бүр 8-аас илүү цаг унтдаг байсан гэнэ. Харин алдарт Usain Bolt нь 9-10 цаг заавал унтахыг эрхэмлэдэг ба Sealy брэндийн ор-матрассыг онцгойлон хэрэглэдэг. Харин Roger Federer болон LeBron James нь харьцангуй олон буюу 11-12 цаг унтдаг ба Roger Federer-ийн дурьдсанаар 11-с дээш цаг унтахгүй л бол нэг л биш байдаг гэсэн байдаг.


Sealy брэндийн хувьд өнгөрсөн зуны болон өвлийн олимпуудад АНУ-ын үндэсний шигшээ багийн албан ёсны спонсор, ор-матрассны нийлүүлэгчээр ажилласан ба эрүүл мэндийн судалгаанд тусгайлан тулгуурлан бүтээгддэг Sealy ор-матрасс нь тамирчдын үзүүлэлтэнд эерэг нөлөөг үзүүлж тэргүүлэх амжилтуудад хүргэж чадсан билээ.




References:

  • Shona L. Halson (2016). Sleep and athletes. Sports Science Exchange Vol. 28, No. 167, 1-4

  • Megan Michelson (2016). How Elite Athletes Use Sleep Routines to Boost Their Confidence and Win Medals. Retrieved from https://vanwinkles.com/how-sleep-is-helping-our-elite-athletes-push-harder

Бусад мэдээнүүд
Онцлох бүтээгдэхүүнүүд

No product

bottom of page